Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

She's-ийн зөвлөхүүд, тэдний бий болгосон шинэ соёл


Манай эмнэлгийг бусад гоо сайхны эмнэлгүүдээс нэг л ондоо гэдэг яриа их сонсож байсан. Мэдээж сайн талаасаа. Харин өөр эмнэлгүүдээс юугаараа тийм ялгаатай юм бол? Миний бодлоор ялгарах гол хүчин зүйл нь манай зөвлөх багынхан гэж би хувьдаа боддог. Яагаад гэхээр үйлчлүүлэгчийг хамгийн түрүүнд угтан авдаг хүмүүс учраас.

 

 

She's эмнэлгийн зөвлөх багынхан маш олон жилийн турш эмнэлэгт өөрсдийн гэсэн үйлчилгээ, соёлыг цогцлоож одоогийн эмнэлгийн маань дүр төрхийг бий болгосон гэж хэлнэ.

 

 

 

 

 

Энэхүү дүр төрхийг бий болгосон эрхэм зөвлөх нар бий. Тэд бол Анна, Гаёон, Наёон юм.

 

 

Анна менежер 11жилийг бидэнтэй хамт туулж, эмнэлгийн өсөлт дэвжилт бүрт хамтдаа байсан тийм нандин гэж би хэлнэ. Анна болон түүнтэй гар нийлүүлэн ажиллаж байсан Гаёон менежерийн тэр няхуур бөгөөд дөлгөөхөн зан одоо хүртэл тодхон хэвээрээ. Мөн Наёон зөвлөх хэлтэсийн дарга маань манай эмнэлгийн бас нэгэн шилдэг ажилчдын нэг билээ.

 

 

 

 

 

Манай гуравт нэг адилхан зүйл байдаг тэр нь юу вэ гэхээр зөөлөн дөлгөөхөн зан юм. Хүмүүстэй харьцахдаа үргэлж өөрийнхээ дээр тавьж хүндлэхээс гадна, тухайн нөхцөл байдалд яамар арга хэмжээ авах ёстойг ч маш сайн мэддэг. Үргэлж үйлчлүүлэгчийн өнцөгөөс харж ухаалгаар хандаж эмнэлэг үйлчлүүлэгч хоёрын холбоог улам ойртуулж холбож өгдөг. Ажлынхаа эзэн нь болж хамт олондоо ч бас гараа сунган түшиг болдог.

 

 

 

 

 

Эргээд бодоход тэдний минь ачаар, мөн тэднээс үл хамт олны ачаар манай эмнэлгийн үйлчилгээ өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэд эмнэлгийн бас нэгэн соёлыг бий болгож, эмнэлэгт эерэгээр нөлөө бүхий хүмүүс болсон. Миний бахархдаг шилдэг ажилчид гэж хэлэх дуртай. Та гуравтаа маш их баярлалаа.

 

 

   Editor_mane

* Шинэчилсэн : 2022.03.29