Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Спа массажны үйлчлүүлэгчиддээ хүргэх мэдээ

  

Сайн байна уу?

Редакторын багын ахлагч Хун Су Ёон байна.

  

Өнөөдөр та бүхэндээ нэгэн таагүй мэдээг дуулгах гэж байна. Өнөөдрийг хүртэл манай эмнэлэг биеийн спа массажны үйлчилгээг явуулдаг байсан. Харин энэхүү үйлчилгээг зогсоохоор болсон билээ. Энэ талаар эмнэлэгээр үйлчлүүлэх үедээ сонссон үйлчлүүлэгчид байгаа ч албан ёсоор мэдэгдэл хийх шаардлагтай гэж бодон энэхүү нийтлэлийг бичиж сууна.

 

 

 

 

2019оны 1-р сараас эхлэн биеийн спа массажны үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Хүмүүс ч ам сайтай байсан. Спа массажистууд ч маш чадварлаг тул тэднээр их бахархдаг. Эхний нэг жил баяр хөөр, эрч хүчтэйгээр ажиллуулж, сүүлийн 2жилын хугацаанд ковид цар тахлын улмаас цаашид үйл ажиллагаагаа явуулах тийм ч амаргүй болж эхэлсэн. Цар тахал бараг л дуусах дөхөж байхад, үйлчлүүлэгчдэд ихээхэн танигдсан шилдэг үйлчилгээгээ хаахаар болсонд маш их харамсалтай байгаагаа нуух юун.

 

Гэвч эмнэлгийн цаашдын тогтвортой байдлын тулд, мөн илүү сайн үйлчилгээг та бүхэнд хүргэхийн тулд биеийн массажны үйлчилгээг зогсоож байна.

 

 

 

 

Ирээдүйд She's нь эмнэлгийн анхны эмнэлгийн арьс арчилгааны үндсэн дээр хөтөлбөрийг боловсруулах болно. Эмнэлгийн хэрэгсэл, рашаан сувиллын гар техникийг хослуулсан үйлчилгээг зохион байгуулна.

 


Үүнээс гадна бид рашаан сувиллын бүх өвөрмөц уур амьсгалыг эмнэлгийн арьс арчилгаанд оруулах болно. Таны арьсыг эмчилж, эдгээх эмнэлгийн арьс арчилгааны хөтөлбөрөөр бид тантай хамт байх болно. Баярлалаа.

 

 

   Editor_mane

* Шинэчилсэн : 2022.03.18