Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Эмнэлэг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

 

 

Гоо сайхны мэс засал хийлгэмээр байв ч дэндүү олон эмнэлэг дундаас аль эмнэлэгт мэс засал хийлгэх вэ? гэдэг асуудал бидэнд тулгардаг шүү дээ. Тиймээс бид эмнэлэг сонгохдоо анхаарах зүйлсээс доор орууллаа.

 

 

 

 

 

Гоо сайхны мэс заслыг заавал мэргэжлийн гоо сайхны эмч дээр хийлгэх ёстой

Гаднах төрх чухалтай адил таньд мэс засал хийх эмчийн чадвар ч бас их чухал юм. Тиймээс гоо сайхны мэс заслыг мэргэжлийн эмчээр хийлгэх нь зүйтэй. Ингэснээр мэс заслын дараах сөрөг үр дагаварыг урьдчилан сэргийлэх боломжтой болж өгдөг. Нэмж дурдахад, гоо сайхны эмнэлэг бүр өөрсдийн дагнасан мэс заслийн төрөл, эсвэл хамгийн их хийдэг мэс засал гэж байдаг. Мэс заслын өндөр ур чадвар гэдэг нь өөрөө олон жилийн туршлагын үр дүнд бий болдог. Тиймээс тухайн эмнэлгийн гол мэргэшсэн хагалгааг сайтар судалсны дараа хийлгэхийг зөвлөж байна.

 

 

 

 

 

Хэт их суртачилгаа хийдэг эмнэлгээс болгоомжлоорой. Мөн интернетийн мэдээлэлд хэт итгэх хэрэггүй

Интернет дээр гоо сайхны мэс заслын талаарх олон нийтлэл байдаг. Олон нийтийн сайтуудаар дамжуулан гоо сайхны мэс заслын талаар хэт их суртачилгаа цацсанаар эмнэлэг үйлчлүүлэгч 2-н амьд харилцаа холбоог багасгах тохиолдол бий. Энэ маань эргээд зар сурталчилгааны буруу хэрэгсэл болж хувирдаг.

 

Жишээлбэл, тухайн хотоос гоо сайхны мэс заслын эмнэлгийн талаарх мэдээлэл авах гэтэл зөвхөн тогтсон 1 эмнэлгийг л санал болгосон нийтлэлүүд гарч ирэх гэх мэт. Эдгээр нийтлэлүүд нь тухайн эмнэлэгт мэс засал хийлгэсэн хүмүүс бусаддаа санал болгож байгаа мэт харагдах ч яаг үнэндээ бүгдээрээ тухайн эмнэлгийн явуулж буй ухуулаг суртачилгаа эсвэл маркетингийн компаниас явуулж буй сурталчилгаа байх нь их. Гоо сайхны мэс засал сонирхож буй хүмүүсийн хамгийн түрүүнд мэдээлэл авах хэрэгсэл бол интернет юм. Гэвч интернетэд эмх замбараагүй, тодорхой бус мэдээллүүд, бодит байдлаас хэт хол хийсвэр мэдээллүүд олон бий. Интернетэд байгаа мэдээллүүд 100% үнэн биш гэдгийн битгий мартаарай. Онлайн мэдээлэл нь зөвхөн хавсралт төдий зүйл юм.

 

 

 

 

 

Таны итгэж болохуйц эмнэлэг бол тухайн мэс засал хийх эмчээс өөрийн биеэр зөвлөгөө авахыг илүүд үздэг тийм эмнэлэг байх ёстой. Мэс заслыг таны хүссэнээр хийхийн тулд та эмчтэйгээ хангалттай зөвлөлдсөн байх шаардлагтай.

Гоо сайхны мэс засал хийлгэсний дараа таны нүүрны хэлбэр болон бусад хэсэгтэй сайн зохицож байх нь чухал юм. Тиймээс мэс засал хийлгэхээс өмнө эмчтэйгээ сайтар ярилцсан байх шаардлагтай. Мэс засал хийх олон төрлийн аргууд байдагтай адил үр дүн ч мөн адил өөр өөр байдаг тул та өөрийн хүссэнээр хийлгэхийг хүсвэл эмчтэйгээ сайтар ярилцаж, эмч мөн адил бүх боломж бололцоогоо дайчлан таны хүссэнээр хийж өгөх хэрэгтэй. Учир нь мэс засал хийлгэж буй эмчтэйгээ хангалттай сайн ярилцалгүй мэс заслын сайн үр дүнд хүрэх нь тун хэцүү асуудал юм.

 

 

   Editor_Amy

* Шинэчилсэн : 2021.11.13