Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

She's Ботоксын үнэ яагаад бусад эмнэлгүүдээс үнэтэй байдаг вэ?

Тарилга 김소정 Бичсэн өдөр : 2022.04.11

 

 

"Энэхүү пост нь Naver Smart Place дээр нэгэн үйлчлүүлэгчийн маань үлдээсэн сэтгэгдэл юм. Энэ хүний ​​сэтгэгдэлийг уншаад үүнтэй адилхан асуултын хариултыг авахыг хүссэн хүмүүс олон байгаа байх хэмээн таамаглан пост бичиж сууна. Асуулт ирүүлсэн үйлчлүүлэгчдээ баярлалаа. "

 

 

Эмнэлэг болгон өөр өөр үнэтэй байдаг. Мэдээж ботокс тарилга ч мөн адил. Тухайн эмнэлгийн үйлчилгээний үнийн бодлого, эмнэлгийн түүх, эмчийн туршлага, эмийн төрөл, орц найрлага мөн дээрээс нь хийгдэх хэмжээ зэрэг олон шалтгаанаас шалтгаалан үнэ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг.

 

 

Тухайн эмнэлэг юун дээр илүү анхаарч байна гэдгээс шалтгаалан өөрчлөгддөг.

 

 

Манай эмнэлгийн үнийн бодлогын хувьд эмчийн ур чадварыг 1-рт тавьдаг. Түүний дараа эмийн төрөл, хийгдэх хэмжээ зэргээс шалтгаалан үнийг тогтоодог. Мөн тарилгын өмнөх болон дараах эрүүл ахуй, бусад үйлчилгээний хөлс багтсан байдаг.

 

 

Ихэнх хүмүүс эмчийн ур чадвар бус зөвхөн ботокс тарилгын тэрхүү эмийн үнэд ач холбогдол өгдөг. Ботокс шиг хялбар гэж болох тарилга хүртэл үр дүн нь эмчийн ур чадвараас шууд хамааралтай байдаг.

 

 

 

 

Манай эмнэлгийн хувьд хэлэхэд, 21дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн манай эмнэлэгт 10гаран жил ботокс тогтмол тариулсаар ирсэн үйлчлүүлэгчид ч маш олон. Мэдээж энэ хүмүүс дунд, өөр эмнэлэгт ботокс тариулж үзсэн хүмүүс ч цөөнгүй. Гэвч бүгд эргээд манай эмнэлэгт тариулахаар ирдэг. Түүний дараа дахин өөр эмнэлэгт очилгүй зөвхөн манайхаар үйлчлүүлдэг болсон.

 

 

Бид ийм үйлчлүүлэгчдийг манай эмнэлгийг илүү найрсаг сайхан үйлчилгээтэй болохоор л ирдэг гэж бодохгүй байна. Тэднийг She's эмнэлгийн зүг хөтлөх хамгийн том хөдөлгүүр нь үр дүн гэдэгт бат итгэлтэй байдаг.

 

 

 

 

Мэдээж үр дүн сайтай дээрээс нь хямдхан эмнэлэг байвал маш сайхан байх. She's эмнэлэг тийм ч хямдхан эмнэлэгтээ орохгүй байж магадгүй ч баталгаажсан аюулгүй эм тарилгаар үйчилхээс гадна 21жилийн туршлагатай мэргэжлийн эмч танд үйлчилж байгааг шүү гэдгийг хэлмээр байна.

 

Баярлалаа.

 

 

 

 

#Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal

 

 

 

   Editor_Amy