Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Зуны улиралд лазер эмчилгээ хийлгэж болох уу?
Лазер| 바트히식| Бичсэн өдөр : 2022.03.29
Толбо, сэвхийг үр дүнтэй арилгадаг цайруулах лазер гэж сонсож байсан уу?
Гэхдээ лазер эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол "Зун лазер эмчилгээ хийлгэж болох уу?"
Ингэж асуудаг шалтгаан нь зуны улиралд нарны хэт ягаан туяа хүчтэй байдаг учир сэвх толбоны лазер хийлгэхээр сэвх улам тодрох эсвэл эмчилгээний үр дүн буурна гэсэн уламжлал болсон ярианаас үүдэлтэй юм. Гэвч хэт ягаан туяа нь зөвхөн зуны улирал гэлтгүй жилийн дөрвөн улирлын туршид байдаг шүү дээ. Тиймээс аль улиралд лазер эмчилгээ хийлгэж байгаагаас үл хамааран хэт ягаан туяанаас өдөр бүр арьсаа хамгаалах шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд аль ч улиралд нарнаас хамгаалах тосыг зайлшгүй тогтмол түрхэх хэрэгтэй.
Лазер эмчилгээ аль улиралд хийлгэх нь зөв гэхээсээ илүү хувь хүн өөрөө наранд удаан гарахгүй гэсэн үедээ хийлгэвэл илүү зохимжтой. Харин та улирлаас үл хамааран нарны тосыг тогтмол түрхэж чадвал хүссэн үедээ лазер эмчилгээ хийлгэх боломжтой шүү.
#Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal