Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Shes Mall Режуран тайвшруулах тосыг хэрэглэж үзсэн сэтгэгдэл

Арьс арчилгаа 에디터 김소정 Бичсэн өдөр : 2022.04.07

 

 

Сайн байна уу Мурандэг байна!

Сүүлийн үед улирал солигдоод арьс улам царай алдаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?

Ажил ихтэй болохоор цаг гаргаад гоо сайханд орох ч боломжгүй байдаг.

Цар тахалтай үе болохоор ийш тийшээ гармааргүй санагддаг болчихож.

 

 

Тэгээд ч масктай юм чин хэн харав гээд

арьсаа тордохгүй яваад байсан чинь

нүүрээ толинд хараад их цочролд орлоо.

 

 

Маскаар халхаллаа гээд харагдахгүй гэж бодож болохгүй юм байна лээ...

Тийм болохоор гэрийн нөхцөлд арьсаа тордохоор шийдээд

Режуран тайвшруулах тосыг авсан.

 

 

Энэ тосоо She's Mall-с худалдаж авсан

She's Mall гэдэг нь She's гоо сайхны эмнэлгийн

гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг онлайн дэлгүүр юм билээ.

Онлайн дэлгүүрт нь олон гоо сайхны бүтээгдэхүүн байдаг, тэр дундаа

Режуран брэндийн эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнүүд бий.

Хамгийн гол нь нарны тосноос бусад бүх бүтээгдэхүүн нь органик найрлагатай.

Органик найрлага нь 80% дээш агууламжтай болохоор

над шиг эмзэг арьстай хүмүүсд их таалагдах байх.

 

 

 

 

Режуран тарилга гэж их сонсож байсан ч гоо сайхны бүтээгдэхүүн

хэлбэрээр хэрэглэж үзсэн чин бас их өөр мэдрэмж төрж байна.

Арьсанд хангалттай тэжээл өгөхөөс гадна

дээд зэргээр чийгшүүлэх тусгай бүтээгдэхүүн гэж хэлмээр байна.

 

 

Ши цөцгийн тос болон c-PDRN,

мөн Жожоба үрийн тосны найрлагатай тул

арьсанд чийгшил, тэжээл хангалттай өгдөг.



 

 

Дотроо тос түрхэгчтэйгээ хамт болохоор

түрхэхэд илүү хялбархан бөгөөд цэвэрхэн санагдсан.

 

 

 

 

She's эмнэлгээс борлуулдаг бүтээгдэхүүн болоод ч тэр үү

цаанаа л нэг найдвартай, мөн түрхээд

хурдан хөөрхөн болох юм шиг санагдаад байгаа.

Сүүлийн үед үрчлээ үүсээд байгаа болохоор

илүү сайн тууштай түрхэнэ гэж бодож байгаа.

 

 

 

 

Харагдах байдлаараа сүүн крем шиг

Тагийг нь онгойлгоод үзсэн чинь

цав цагаан сүүн крем шиг харагдсан.

 

 

 

 

Би эхлээд гарынхаа ар дээр түрхэж үзсэн чинь

бага зэрэг өтгөн байсан

түрхэлт сайтай, түрхэгдэж байгаа мэдрэмж нь их таалагдсан.

Ихэвчлэн тос өтгөн байх тусмаа түрхэлт муутай байдаг ч

энэ режуран тосны хувьд эсрэгээрээ

түрхэлт маш гоё санагдсан.

 

 

 

 

Сүүлийн үед хүйтрээд ч тэр үү арьс

цаанаа л нэг хуурайшаад

бүр дотроосоо хуурайшсан байгаа нь мэдэгдээд байгаа

дээрээс нь үрчлээ ч нэмэгдээд байхаар бүр сэтгэлээр унаад байсан.






Одоо бол энэ тосноос нилээн ахиухан түрхэх болсон.

Өвөл болохоор халаалт асаана. Халаалт асаахаар

улам хуурай, дээрээс нь гадаа гархаар эрс хүйтэн.

Тиймээс арьс маш ихээр эмзэгшиж байгаа энэ үед

Режураны энэ тос их аминд орж байгаа.






Арьс арчилгааны хамгийн сүүлд нь түрхээд

сайн тарааж өгвөл чийгшил их сайн өгдөг санагдсан.

Миний хувьд орой унтахдаа илүү сайн түрхчихдэг.

Ингээд түрхээд хонохоор массажанд орчихсон юм шиг

арьс цаанаа л сэргээд ирж байна лээ.

She's эмнэлгийн гоо сайхны бүтээгдэхүүн болохоор ч тэр үү

цаанаа л өөр санагдсан.

 

 

 

 

Түрхэсний дараа арьс чийгшээд Good ~

Яг ийм хүйтэн өвлийн улиралд тохирсон, арьсийг чийгшүүлээд

үрчлээ ч арилаад сайхан байна.

Та бүхэн ч гэсэн She's эмнэлгийн эмчилгээний

арьс арчилгааны бүтээгдэхүүн болох Режуран

тосыг нэг түрхээд үзээрэй.

 

 

Coupan үнэ харах l Coupan mall

 

 

   Editor_Luna