Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Хөмсөгний голын үрчлээ ботоксоор арилах уу?
Тарилга| 에디터 김소정 | Бичсэн өдөр : 2022.04.13
Хөмсөгөө зангидахад гардаг хөмсөгний голын үрчлээг ботокс тарилгаар арилгаж болдог. Гэвч хөмсөгөө зангидаагүй байхад ч аль хэдийнээ тогтчихсон үрчлээ ботоксоор арилах уу?
Нимгэн үрчлээ бол ботокс тариулахад 3 хоногийн дараанаас эхлээд бүдгэрээд арилаад ирдэг. Харин ямар ч нүүрний хувирал гаргаагүй зүгээр байж байсан ч үрчлээ нь харагдаад байгаа бол дан ботоксоор арилгах тун амаргүй.
Энэ тохиолдолд ботокс болон филлерийг хамтад нь хийлгэх хэрэгтэй. Филлер буюу дүүргэх тарилгаар үрчлээ үүссэн хэсгийг дүүргэж, ботокс тарилгаар үрчлээ үүсгээд буй булчинг барьж өгвөл үрчлээ арилна.
Гэвч үрчлээний хэр гүн гэдгээс хамаарч тарилга хийгдэх хэмжээ зэрэг өөрчлөгдөх учир мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дараа хийлгээрэй хэмээн зөвлөж байна.
#Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal