Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Дөрвөлжин эрүүний ботокс тариулах хоорондын зай чухал уу?
Тарилга| 에디터 김소정 | Бичсэн өдөр : 2022.07.29
Дөрвөлжин эрүүний ботокс нь шанааны булчин хөгжиж томорсонг нарийхан жижиг болгох үр дүнтэй тарилга билээ. Эрүүний ботокс нь тарилгын төрлөөсөө хамааран 3 ~ 6 сарын хугацаатай байдаг.
Гэвч завгүйн улмаас тарилга хоорондын зайгаа баримталж чадахгүй хүмүүс олон. Дөрвөлжин эрүүний ботокс тариулах хоорондын зай чухал уу? заавал хугацаандаа очих ёстой юу?
Ботокс тариулаад шанаа нарийссан байдлаа удаан хадгалж үлдэхийг хүсвэл ботокс хоорондын зайгаа баримтлах зайлшгүй шаардлагатай. Тариулаад хэсэг хугацааны дараа шанааны булчин эргээд томродог. Булчин эргэж томрох үйл явц нь тухайн хүний ихэвчлэн аль талын араагаараа хоолоо зажилдаг гэх мэт олон шалтгаанаар 2 өөр байдлаар томорч болдог. Тиймээс 3 ~ 6 сарын зайтай тогтмол тариулах нь нарийссан байдлаа хэвээр нь удаан авч үлдэх боломжийг бий болгодог.
Мөн тариулсаны дараа хатуу болон зажлууртай хоол хүнс их хэрэглэвэл эргээд томроод ирдэг талтай. Дээрээс нь шүдээ зуудаг зуршилтай гэх мэт өдөр тутмын зуршлуудаа хянаж гам барих нь чухал.
Ботоксын талаар дэлгэрнгүйг энд дарж уншина уу.
#Бусанэмнэлэг #Солонгосэмнэлэг #гоосайхан #солонгосгоосайхан #мэсзасал
Editor_Luna