Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Давтан мэс засал яагаад үнэтэй байдаг вэ?
Мэс засал| 에디터 김소정 | Бичсэн өдөр : 2023.03.18
Давхраа болон хамар өндөрлөх мэс засал нь гоо сайхны эмнэлэгт хамгийн их хийгддэг нэрийн мэс заслуудын нэг юм. Гэвч үйлччлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуулт гэвэл яах аргагүй 'үнэ' билээ. Хамрын давтан ч бай давхрааны давтан ч бай ерөнхий мэс заслын үнээс хамаагүй үнэтэй байлаг. Давтан мэс засал яагаад үнэтэй байдаг вэ?
Үүний шалтгаан нь мэс заслын хэр хүнд хөнгөнөөс хамаардаг. Мэс заслын үнэ дотроо олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн үнэ байдаг. Ботокс филлер шиг энгийн тарилгатай харьцуулахад мэс заслын түвшинөөр үнийг тодорхойлдог. Мэс засал олон цаг үргэлжлэх хүнд мэс засал бол иэр хэмжээгээрээ үнэ нь нэмэгддэг.
Давтан мэс заслын хувьд, өмнө нь ямар мэс заслыг ямар аргаар хийгдсэн зэргээс шалтгаалж үнэ тодорхойлогддог. Жишээ нь сосискон давхраа хэмээн нэрлэгддэг том зузаан хиймэл хараггддаг давхрааг хэлдэг. Ийм төрлийн нүдэнд давтан мэс засал хийхийн тулд хуучин зүсэлтний соривийг дахин зүсэн авч арилгасны дараа дахин шинэ давхраа бий болгох шаардлагатай. Энэ нь энгийн давхраа оёулах мэс заслаас хамаагүй хүндээс гадна мэс заслын цаг ч урт байдаг.
Хамрын давтан ч мөн адилхан. Хамрын давтан дийлэнх нь силикон нь хөдлөсөн, далийсан эсвэл хийлгэсэн хамар нь өөрт таалагдахгүй байх зэрэг тохиолдлууд багтдаг. Энэ тохиолдолд хуучин силиконыг авсаны дараа шинэ силиконоор өндөрлөдөг. Хамрын давтан мэс заслын үнэ өндөр байдаг шалтгаан ч мөн адил хялбархан биш, хугацаа их шаарддаг гэх мэт олон хүчин зүйлсээс хамаардаг.
Хэрвээ та давтан мэс засалд орох гэж байгаа бол тухайн эмчийн туршлага, чадварыг сайн судалсны дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Анхны мэс засал биш учраас сэтгэлдээ айдас түгшүүр илүү их байх нь ойлгомжтой. 'Энэ удаа ч гэсэн гоё болохгүй бол яана'
гэсэн айдас үргэлж дагаж байдаг. Тийм ч учраас гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчид хандах нь хамгийн чухал.
Энэхүү нийтлэл нь 2013онд эдитер ARUMI-гийн бичсэнийг шинэчлэн хүргэж байгаа болно.