Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Эрүүл мэндийн аялалд хамгийн чухал зүйл бол хэл юм
Мэс засал| 에디터 김소정 | Бичсэн өдөр : 2023.03.28
Гадаад явж мэс засалд орж эмнэлэгт үзүүлэхэд хамгийн санаа зовоодог зүйл бол хэл нэвтрэлцэх байдаг. Хаа холоос онгоцонд суугаад ирсэн чинь хэл нэвтрэлцэхгүй бол үнэхээр хэцүү биш гэж үү?
Тиймээс эрүүл мэндийн аялал хийхдээ, миний мэс засалд орох гэж байгаа эмнэлэгт монгол орчуулагч байгаа эсэхийг заавал судалж үзэх шаардлагатай.
Анагаахийн мэдлэг мэдэгдэхүүн, эмнэлгийн үг хэллэг нь энгийн үг хэллэгээс тэс ондоо байдаг тул мэс заслын нарын агуулгыг үнэн зөв дамжуулах чадвартай орчуулагч байхгүй бол их эрсдэлтэй. Эмнэлгийн салбарт ажилладаггүй энгийн хүн орчуулахад хязгаар бий.
Мэс засалдаа ороод монгол буцсаны дараа ч гэсэн ялгаагүй. Эргээд холбогдож асуух зүйл гарахад монгол орчуулагчтай эмнэлгийг сонгох нь хамгийн чухал.
Манай She's гоо сайхны эмнэлэгт тухайн орны эх хэлтэй зөвлөх орчуулагч бий. Мөн тухайн орны хэлийг төгс эзэмшиж олон жил ажилласан чадварлаг, туршлагатай солонгос хүмүүс ч олон. Тиймээс дан ганц хэлэндээ сайн байх биш тухайн үйлчлүүлэгчийн юу хүсэж байгаа зэргийг сайн ойлгож, мэргэжилдээ сайн хүмүүсийг бид сонгодог.
Солонгост ирэхээс өмнө онлайнаар зөвлөгөө өгч, эмнэлэгт ирсэний дараа орчуулга зөвлөгөөнөөс гадна мэс заслын өрөөнд хүртэл тантай хамт байдаг. Түүгээр зогсохгүй монгол буцсаны дараа ч гэсэн асуух зүйлээ асуухад зөвлөгөө өгөх болно. She's эмнэлэгт маань монгол, орос, англи, хятад, япон, ветьнам гэх мэт олон орны үйлчлүүлэгчид үйлчлүүлдэг. Мөн тухайн орны эх хэлтэй зөвлөх орчуулагчид ажилладаг учир үйлчлүүлэхэд илүү тав тухтай байх болно. Баярлалаа.
Editor_mane