Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Давхраа хийлгэсний дараах хавдар, минийх л ер бууж өгөхгүй юм?

Мэс засал 바트히식 Бичсэн өдөр : 2022.12.29

 

 

"Найзтайгаа давхраа хийлгэснээс хойш яг долоо хоног орчим болж байна. Бид 2 хоёулаа сэтэлгээтэй утсан давхраа оёуулсан. Найзын маань хаван бараг арилчихсан, гэтэл минийх яагаад ийм удаан хаван бууж байгаа юм бол?" Нэгэн ахлах сургуулийн сурагч ийнхүү санаа зовон асуусан байна! хаван буух явц өөр өөр байдаг уу?

 

 

Ижил төрлийн хагалгаа хийлгэсэн хэдий ч үр дүн адил байдаггүй. Хүн бүрийн арьсны онцлог, биеийн онцлог өөр өөр байдаг тул мэс заслын дараах явц ч хүртэл өөр өөр байдаг. Үүнтэй адил ижил төрлийн утсан давхараа хийлгэсэн хэдий ч огт хавдаргүй хүмүүс байдаг, мөн зарим хүмүүс биеийн онцлогоос хамаараад удаан хугацаанд хавддаг хүн ч байдаг. Хагалгааны дараах хаван нь ихэвчлэн долоо хоногийн дотор буудаг ч тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаарч бага зэрэг удаан үргэлжилдэг. Үүнд санаа зовох хэрэггүй. Найзтайгаа бие харьцуулахын оронд өөрийнхөө биеийг ойлгож, мэс заслын дараах эмчилгээндээ анхаарлаа хандуулаарай! Гэсэн ч та ихэвчлэн хавгандаг бол мэс засал хийлгэхээс өмнө хөхөрч хавдахаас урьдчилан сэргийлэх эм хэрэглэх нь тустай байдаг.

 

 

 

 

Давхарааны мэс засал хийсний дараа хавангаа хурдан буулгахын тулд мэс засал хийснээс хойш ойролцоогоор 3 хоногийн турш хүйтэн жин тавих нь зүйтэй. Цус тогтоох нөлөөтэй байдаг тул хөхрөх, хавдахаас сэргийлдэг. Хүйтэн жин тависаны дараа 5 хоногийн турш халуун бүлээн жин тавихыг зөвөлдөг байна. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, хаваныг хурдан арилгахад тустай. Гэсэн хэдий ч жин тавихдаа анхаарах зүйл хагалгаа хийсэн хэсэгтээ ус хүргэхгүй тулд алчуураар ороож тавих. Хэт хүйтэн эсвэл хэт халуун биш эсэхийг шалгаарай. Ойр ойрхон жин тавих нь тустай бөгөөд та 10-15 минутын зайтай жин тавихад болно.

 

 

 



#Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal


   Editor_Amy