Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Нэгэн хөөрхөн үйлчлүүлэгч 135 тарилгын талаар сэтгэгдэл бичжээ

Тарилга 에디터 김소정 Бичсэн өдөр : 2023.04.28

 

 

Нэг өдөр манай эмнэлэгт том алаг нүдтэй, 20 орчим насны эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэй хэлэхдээ найзуудтайгаа олон гоо сайхны эмнэлгээр очиж үйлчлүүлж үзсэн гэхдээ яг адилхан үйлчилгээ хэрнээ үр дүн нь өөр байсан болохоор манай эмнэлгээр үйлчлүүлэхээр болсон гэв.

 



Мэс заслын дараах үр дүн болон мэс заслын дараах эдгэрэлтийн үйл явц дэндүү ялгаатай байсан. Эмчийн ур чадвар, мөн тариулахаар тохирсон тарилга болон хийлгэсэн хэмжээ хүртэл зөрүүтэй байсан гэж бидэнд хэлсэн юм. Олон газраар адилхан үйлчилгээ авж үзсэн ч тэр дундаас 'She's гоо сайхны эмнэлэг итгэж болохоор тийм эмнэлэг' юм байна гэдгийг ойлгосон гэж хэлэх энэ эмэгтэй одоо манай эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч юм.

 

 

Сүүлд 135 тарилгын 5удаагын багцыг худалдан авч тариулж байгаа. Эхний тариулга хийлгээд үр дүнд нь сэтгэл хангалуун байсан болохоор 2 дахь тарилт дээр бидэнтэй тарилгын дараах сэтгэгдэлээ хуваалцсан юм.

 

 

 

 

Тэрээр угийн л арьс арчилгааны талаар их сонирхолтой, дээрээс нь үнэтэй бүтээгдэхүүн ч их хэрэглэж ирсэн гэв. Мэдээж үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд арьс огцом гоё болохгүй ч гэсэн арьс улам муухай болохоос сэргийлнэ гэж боддогоо ч хуваалцав. Түүний хэлсэн энэ үгэнд би ч гэсэн санал нэг байгаа. Ерөнхийдөө ихэнх эмэгтэйчүүд яг л ийм бодолтой байдаг байх.

 

 

Түүнтэй ярилцаж байхад хамгийн сэтгэлд үлдсэн үг бол "Яг үнэндээ 135 тариулсны дараа шууд гоё болсон гэж харагдаагүй ээ. Харин хэд хоногийн дараа арьс маань нүдэнд илт тольгор зөөлхөн болоод, нүхжилт хүртэл багассан нь мэт мэдрэгдсэн. Тиймээс би найз нартаа ингэж хэлдэг болсон. She's эмнэлэгт тариулсан 135 тарилга үнэтэй брэндийн гоо сайхны сэт 5 сэтийг түрхсэнтэй тэнцэнэ гэж. Миний арьс маш гоё болсон болохоор эргэн тойрны хүмүүсдээ их суртачилж байгаа. Сүүлдээ би бараг ярьдаг рекламны самбар болох нь холгүй болсон".

 

 

 

 

Эмнэлгийн зүгээс мэдээж маш их баяртай байсан. Үйлчилгээ авсаны дараа үйлчлүүлэгчийн сэтгэл хангалуун байгааг харахаас илүү баяр хөөр байхгүй шүү дээ. Мөн үйлчлүүлэгч маань "Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд арьс улам гоё болоод байдаггүй. Харин 135 тарилгыг тариулсны дараа өөрийн төрөлхийн арьс хүртэл шал өөр болдог юм байна лээ. Яахав нилээн үнэтэй ч гэсэн хөөрхөн болох гэж байгаа хүн чинь ажлаа сайн хийж мөнгө сайн олох хэрэгтэй".

 

 

Би ч гэсэн түүнтэй санал нэг байна. Гоо сайхны эмчилгээ үйлчилгээ хийлгэж буй бүх эмэгтэйчүүд маань маш их мөнгө зарцуулагдах ч гэлээ үнэхээр л үзэсгэлэнтэй болгодог бол яаж ийж байгаад л хийлгэх гэдэг. Учир нь үүнээс илүү үнэ цэнэтэй үр дүн хүлээж байгаа учраас тэр юм. Мөн эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй болох тусмаа өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Ийнхүү нэгэн хөөрхөн үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж суухад маш сайхан байлаа. Баярлалаа.

 

  

 

 

#Солонгосгоосайхныэмнэлэг #бусанэмнэлэг #солонгосэмнэлэг #үрчлээ #тарилга #гоосайхан #давхраа #бусан #пусан #пусанэмнэлэг #busan #pusan #solongosemneleg #solongosgoosaihan #solongosaylal #solongosmeszasal

 

   Editor_Christine 대만 에디터 Christine 입니다.