Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Хүзүүний үрчлээг мэс заслаар арилгаж болох уу?

Мэс засал 에디터 김소정 Бичсэн өдөр : 2023.06.13



Хөгшрөлтийг нуух боломжгүй хэсэг бол хүзүү юм.
40-с дээш насны эмэгтэйчүүд хүзүүндээ илүү их анхаар ч эхэлдэг. Гэхдээ саяхныг хүртэл хүзүүний үрчлээг арилгах үр дүнтэй арга бараг байдаггүй байлаа.


Дээр үед хүзүүний үрчлээ татхын тулд шилэн хүзүүн дээр Т хэлбэрийн зүсэлт хийдэг байсан.
Арьс татах мэс засал хийдэг байв. Тиймээс том бас ил сорви үлдэхээс гадна, дан ганц унжсан арьс татдаг багахан үр дүнтэй. Тиймээс эмч хүний хувьд шууд тэр мэс заслыг санал болгоход хэцүү байсан. Арьс татах нь дан ганц унжсан арьс татаад зогсохгүй арьсан дах унжиж суларсан булчинг татах шаардлагатай.





Гэвч хэдэн жилийн өмнөөс хүмүүсийн ихээр хийлгэх блсон мэс заслын арга бол
Хийхэд хялбархан бөгөөл үр дүн сайтай. Хэдэн жилийн өмнөөс манай эмнэлэг нэвтрүүлсэн энэхүү мэс заслын аргын талаар танилцуулая. Манай эмнэлгийн хувьд бүтэн арьс татах мэс заслын үйлчлүүлэгч маш их байдаг. Арьс татах бүтэн мэс засал нь дух оролгүй нүднээс доош нүүрний арьсыг татах мэс засал юм. Гэвч үрчлээ гэдэг зөвхөн нүүрэн дээр байдаггүй хүзүү хүртэл үрчлээтдэг учраас хүзүүний үрчлээнд санаа зовинох үйлчлүүлэгч цөөнгүй бий. Тиймээс сүүлийн үед хүзүүний үрлээ арилгах мэс засал хамт хийлгэдэг болсон.


Нүүрний үрчлээ арилгаж татах мэс засал нь чихний дээд хэсгээс эхлэн доош чиглэлтэйгээр чихнтй хэлбэрийг даган зүсэлт хийж, унжсан арьсыг татаж булчинг чангалдаг мэс засал юм. Харин хүзүүний арьс татах мэс засал нь чихний омогоос эхлэн шилэн хүзүү чиглэлтэйгээр үсийг даган зүсэлт хийж унжсан арьс татаж, булчинг чангалдаг. Ерөнхийдөө нүүрний арьс татах мэс заслын зүсэлтээс үргэлжлүүлэн цааш нь арай урт зүсэлт хийдэг гэж ойлгоход болно.





Нүүрний арьс татах, хүзүүний арьс татах мэс заслыг хамтад нь хийлгэвэл илүү үр дүнтэй,
тус тусад нь хийлгэхээс илүүү цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй. Мөн зүсэлтийг чихний хэлбэр дагуулан, үсний хэлбэрийг даган хийдэг учир сорви үлдэнэ гэж санаа зовох хэрэггүй. Тиймээс хүзүү нүүрэнд тань үрчлээ үүссэн бол энэхүү мэс заслыг хамтад нь хийлгэхийг эмч зөвлөдөг. Мөн зөвхөн хүзүүний арьс татах мэс засалд орох боломжтой бөгөөд мэс заслын цаг 2цаг 30минут.





Эцэст нь хэлэхэд энэхүү нийтлэлийг бичсэн би ч гэсэн өөрөө хүзүүний үрчлээнд их анхаарал хандуулдаг болохоор ч тэрүү
бичихэд их сонирхолтой бас олон хүмүүст уншууламаар санаглаж байна. Энэхүү нийтлэлийг эмнэлгийн захирал эмч болох Ким Гёонг Ху-гийн зааврын дор эмнэлгийн мэргэжлийн үгийг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой хялбар үгээр орлуулж бичив. Баярлалаа.


   Editor_Amy