Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Өргөн шанаа багасгах тарилга яаж хийдэг вэ?
Тарилга| 김소정 | Бичсэн өдөр : 2023.08.08
Өргөн шанааг багасгаж бидний хэлдэгээр v line ботокс хүмүүс ихээр хийлгэдэг тарилгын нэг юм. Гэвч эмнэлэг болгон тарих арга барил нь өөр өөр байдаг. Зарим эмнэлэг нь эрүүний нэг хэсэгт л хийдэг бол зарим эмнэлэг илүү олон хатгаж хийдэгээрээ ялгаатай. Өргөн шанаа багасгах тарилга яаж хийлгэх нь илүү үр дүнтэй вэ?
Өргөн шанааны булчинг багасгахын тулд нэг хэсэгтээ л тарих бус шанааны ойролцоо 4-5 хэсэгт тарих нь хамгийн үр дүнтэй байдаг. Шанааны булчин өөрөө том өргөн байдаг учраас нэг хэсэгт л тарих нь үр дүн багатай байдаг. Шүдээ чанга зуугаад үзэхэд шанааны 2 талд гарч ирж буй бондгор булчинд олон удаа тарьсанаар үр дүн нэмэгддэг.
Энэхүү эрүүний ботокс нь тариулаад шууд үр дүн мэдэгдэхгүй 2-3 долоо хоногийн дараанаас шанаа хэсгээрээ нарийсаж байгаа нь мэдэгдэх болно. Мөн тариулаад 2-3 дахь сар дээр үр дүн хамгийн өндөр байдаг. Ерөнхийдөө ботоксийн үйлчлэх хугацаа нь 4-5 сар орчим байдаг ч үр дүнгээ удаан хадаглахын тулд 3 удаа тариулах нь 1 курс болж өгдөг.
Editor_Mia