Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Дэлдэн чихнээсээ санаа бүү зовоорой

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.16



Манай SHE'S эмнэлгийн дэлдэн чих арилгах мэс заслыг оюутан сурагч нар ихэд хийлгэдэг. Дэлдэн чихтэй байлаа гээд өдөр тутамын амьдралд саад болоод байх зүйл байдаггүй ч нүдэн дээр ил байдаг эрхтэн учраас том дэлдэн чихнээсээ ичиж санаа зовдог хүүхдүүд маш олон. Ихэвчлэн хүүхдүүдэд шоолуулсанаас болж чихэндээ дургүй болох тохиолдол байдаг ч, зарим тохиолдолд шалтгаангүйгээр чихэндээ дургүйгээсээ болж мэс засал хийдгэж засуулах хүсэлтэй хүмүүс их байдаг.





Дэлдэн чих засах мэс засал нь чихний ард зүсэлт хийж, чихний мөгөөрсийг нийлүүлэн оёх замаар хийгддэг. Мэс засал ойролцоогоор 1 цаг орчим үргэлжлэх бөгөөд хагас нойрсуулах мэдээ алдуулалт болон хэсэгчилсэн мэдээ алдуулах давхар хийгддэг. Дэлдэн чих өөрөө тухайн хүний төрөлхийн бие махбодын онцлог тул мэс засал хийлгэсний дараа зарим тохиолдолд эргээд хэвэндээ орох гээд байдаг тал бий. Манай эмнэлгийн хувьд эргээд хэвэндээ орохгүй байх талаас нь илүү анхаар ч мэс заслаа явуулдаг учраас буцааад дэлдийдэг тохиолдол маш ховор.





Дэлдэн чихний мэс заслын хувьд өнжөөд 1 хоногийн зайтай нийт 10 хоног боолтоо солиулж цэвэрлүүлэхээр ирэх шаардлагатай байдаг. Мэс засал хийлгэсэн өдрөөс эхлээд нийт 5 хоног цагаан лент наадаг ч ковидоос болж маск зүүх шаардлага бий учраас эмчилгээ дуусах хүртэл цагаан лентээ авдаггүй болсон. Гэв ч лентээ норгож, шарханд ус хүргэж хөндөхгүй байхыг анхаарах нь нэн чухал юм.

   Editor_mane