Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Сэтэрхий чих засах мэс засал

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.18

 

 

 

Чихний омог нь сэтэрсэнээс болоод санаа зовинол ихтэй хүмүүс цөөнгүй байдаг. Төрлөхийн тийм чихтэй хүмүүс байдаг ч ихэнх нь том хүнд ээмэг зүүгээд сэтлэчихсэн байдаг. Мөн чих сэтэрсэн тохиолдолд ихэвчлэн эмчлүүлэлгүй өөрөөр нь эдгээчихдэг талтай.






Энэхүү мэс засал нь чих хэзээ сэтэрсэнээс үл хамааран хэзээ ч хийж болдог мэс засал юм. Сэтэрсэн тэр даруйдаа оёулсан ч болно. Эдгээд удсаны дараа ч оёулсан бол мэс засал юм. Сэтэрсэн чих засах энэхүү мэс заслаар сэтэрч хуваагдсан хэсгийг маш цэвэрхэн оёж сэргээн засах ажилбар хийгддэг. Мөн дан ганц сэтрэхээс гадна чихний омгон дээр гарсан нүх арилгаж, засварлах ажилбар бас хийж болдог.






Мэс ажилбарын дараа 2 хоногт 1 удаагаар нийт 7 хоног эмчилгээнд ирэх шаардлагатай. Хөхрөлт, хавдалт нь 7 хоногийн дараа арилдаг. 3 сарын дараанаас ээмэг зүүх боломжтой.



   Editor_mane