Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Давхраатай хүн давхраа оёулж болох уу?

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.22



Нууц давхраатай, аль эсвэл жижиг давхраагаа илүү том болгож оёулах хүсэлтэй хүмүүс их байдаг. Гэвч давхраатай байж дахиад давхраа хийлгэхээр 2 давхар давхраатай харагдана гэж санаа зовинох хүмүүс олон. Давхраатай ч шинээр хэт зузаан биш өөрийн мэт давхраа оёулах боломжтой юу?





Давхраатай ч гэсэн давхраа оёулах мэс засалд орж болдог. Энэхүү мэс заслаар дамжуулан нүдээ болон давхраагаа илүү том болгох боломжтой. Үүний тулд өөрийн хуучин давхрааг бус шинээр зүсэлт хийж оёдог. Мэс заслын үед шинэ дахрааны оёдолыг чанга зангилдаг тул хоёр давхар давхраа харагддаггүй давуу талтай.


Гэвч зарим тохиолдолд мэс заслын дараа давхраа хоёр зураастай харагдах тохиолдол ч бий. Цаг хугацааны эрхээр арьс сулрах явцад зангилаа суларч хуучин давхраа болон шинэ давхрааны хоёр зураас гарч ирэх боломжтой. Энэ тохиолдолд давтан мэс засалд орж засуулах боломжтой. Том нүдтэй болох, өөрийн мэт нүдтэй болох хоёр хоорондоо бага зэргийн ялгаатай. Манай SHE'S эмнэлгийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрөө яамар давхраатай болохыг хүсэж байгаагаа чөлөөтэй ярилцсаны дараа мэс засалд орох шийдвэрээ нухацтай бодсоны дараа гаргаарай.


   Editor_Bella