Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Эрэгтэй хүмүүст зориулсан нүдний мэс засал байдаг уу?
Мэс засал| 김소정 | Бичсэн өдөр : 2023.08.24
Эрэгтэй хүмүүст зориулсан нүдний мэс засал байдаг уу?
Ихэнх эрэгтэй хүмүүс том зузаан давхраанд дургүй байдаг. Өөрөөр хэлбэл авхраагүй том нүдтэй болохыг хүсдэг гэж хэлж болно. Тийм болоод ч тэр үү манай SHE'S эмнэлгийн асуултын самбар дээр "Давхраа оёулахгүйгээр том нүдтэй болох арга" гэх мэт асуулт эрэгтэй үйлчлүүлэгчид маань ихээхэн асуусан байдаг.
Том давхраанд дургүй эрэгтэй хүмүүст зориулсан нүдний мэс засал < Утсан давхраа >
Эрэгтэй хүн том чартгар давхраатай байснаас нимгэн жижиг давхраатай нүдэнд дуртай байдаг. Тийм ч болоод тэр үү нууц давхраа оёдог уу гэж их асуудаг. Үүний хариулт нь 'Yes'. Үнэндээ нууц давхраа оёдог тусдаа арга гэж байхгүй харин нимгэн жижиг давхрааг тэгэж нэрлэж байгаа нь тэр юм.
Утсан давхраагаар өөрийн мэт нимгэн давхраатай болох боломжтой
Зовхины булчин өөхлөлт ихтэй биш бол энэхүү мэс заслыг хийлгэхэд тохиромжтой. Утсан давхраа нь бусад мэс заслыг бодвол хөрөлт хавдалт эрс багаараа онцлоготой. Утсан давхра нь зовхин дээр 3-4н жижиг зүсэлт хийн оёдог мэс засал учраас том хийлгэхээс зайлсхийдэг хүмүүст тохирсон мэс засал юм.
Давхраа оёулсны дараа анхаарах зүйлс
1. Мэс заслын дараах хөхрөлт хавдалт нь эрэгтэй хүмүүс хагалгаа хийлгэх хамгийн дургүй шалтгаан юм.
2. Мэс заслын шархыг хөндөж, нухахгүй байх
3. Саун, бассейнд оёдол авсанаас 14-21 хоног орохгүй байх. Мөн согтууруулах ундаа болон тамхи 14 хоног хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Editor_Nick