Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Гоо сайхны мэс заслын сорви яаж арчлах вэ?
Мэс засал| 김소정 | Бичсэн өдөр : 2023.09.11
Гоо сайхны мэс засал ихэнхдээ зүсэлттэй ордог. Мэдээж пластик оёдол хийх ч сайн харвал нарийхан цагаан зураас үлдсэн байх талтай. Нүдэнд ил харагдах хэсэгтээ мэс засалд орвол мэдээж мэс заслын сорви ч нүдэнд тусах нь амархан байдаг. Гэв ч мэс заслын дараах гамаа хэр сайн барихаас хамаар ч мэс заслын сорви бараг нүдэнд ил харагдахгүй байх уу? Хэн ч харсан нүдэнд ил байх уу? гэдэг шийдэгддэг.
Ямар мэс засалд орсоноос хамаар ч сорвины тос түрхэхийг санал болгодог. Хамрын болон нүүрний арьс татах мэс засалд орсон тохиолдолд оёдол авсанаас 14-21 хоногийн дараанаас 6 сарын турш сорвины тос түрхвэл сайн. Доод зовхи татах гэх мэт нүдний мэс засал хийлгэсэн тохиолдолд сорвины тос нүдэнд орох магадлалтай байдаг тул тухайн мэс заслаас хамаар ч түрхэх түрхэхгүй шийдэгддэг.
Мэс заслын шарханд ус хүрвэл, бүрэн аниагүй байгаа арьс ангайж эдгэдэг. Энэ нь эргээд том өргөн сорви болон тогтож үлдэх боломжтой байдаг. Нүүр, толгойгоо угаахаас өмнө мэс заслын шарханд усны хамгаалалттай наалт наахыг зөвлөж байна. Мэс заслын шарх ангайхаас сэргийлж, оёдол авсаны дараа шархны наалтыг хэсэгтээ наах нь бас их чухал юм. Мэс заслын дараа сорвигүй эдгээхийн тулд эмнэлгийн зааврын дагуу гам барих нь нэн чухал юм.
Editor_Amy