Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Лазер 김소정 2023.12.31



Арьсны нөсөө толбо арилгах үр дүнтэй toning лазер,

Гэвч сөрөг нөлөө байдаг болов уу? Арьс гэмтэж хуурайшдаг гэсэн үнэн үү?
 

Toning гэдэг нь арьсны гүн дахь нөсөө толбыг бага багаар арилгаж бүдгэрүүлдэг үйлчилгээтэй лазер юм. Арьсыг аль болох гэмтээлгүйгээр зөвхөн нөсөө толбонд нөлөөлж нөсөөг багасгадаг. Энэ үед хамгийн чухал нь лазерийн хүчдэл юм. Хүчдэлийг хэтэрхий их дээр нь тавьсанаас болж дараах шинж тэмдэгүүд илэрч болно

 


Арьсан дээр толбо үүсэх эсвэл арьс түлэгдсэн шинж тэмдэг илэрнэ. Арьсан дээрх толбо үүсэх гэдэг нь өмнө нь байсан толбо улам тод болохийг, харин арьс түлэгдэх гэдэг нь тухайн түлэгдсэн хэсгийн арьс цагаарч цайрахыг хэлнэ. Тиймээс лазер эмчилгээг өөрийн арьсандаа тохируулж мэргэжлийн эмчээр хийлгэх нь хамгийн чухал. Ерөнхийдөө бага хүчдэлээр олон удаа тууштай орох нь хамгийн аюулгүй байдаг.

 
Мөн хэт хүчдэлээр лазердвал арьсны хана гэмтдэг. Ийнхүү арьсны хана гэмтсэнээр арьс хуурайшиж эхэлдэг. Тийм учраас лазердуулсаны дараа чийгшүүлэх массажнд орох эсвэл чийгшүүлэх тос маш сайн түрхэхийг зөвлөж байна.

 

 

Төгсгөлд нь хэлэхэд нөсөө толбоноос урьдчилан сэрнийлэхийн тулд нарны тос түрхэх нь чухал. Дээр дурдсан гам барих зөвлөгөөнүүд ямар ч лазер хийлгэсний дараа заавал барих ёстой зүйлсыэ нэг юм.
 

Дээрх зөвлөгөөнүүдийг л сайн баримталж чадвал арьс тань улам гэрэлтэх тул мэргэжлийн эмчид хандаарай.


   Editor_Luna