Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Сарын тэмдгийн үед мэс засал хийлгэж болдог уу?
Мэс засал| 김소정 | Бичсэн өдөр : 2024.01.07
Зав багатай бидний хувьд мэс засал хийлгэх өдрөө товлоно гэдэг амаргүй байдаг. Арай гэж мэс заслын өдрөө товлотол сарын тэмдэг ирж таарах юм. Сарын тэмдэг ирсэн үед мэс засал хийлгэж болдог уу?
Биений юм ирсэн үед мэс засал хийлгэж болдог. Гэхдээ аль болох сарын тэмдэгтэй давхцуулахгүй байхыг зөвлөдөг. Шалтгаан нь гэвэл сарын тэмдгийн үед цус илүү шингэрсэн байдаг тул мэс заслын үед цус гаралт бага зэрэг ихэсдэг. Цус их гарах нь мэс заслын дараах хөхрөлт хавдалтыг нэмэгдүүлдэг.
Мэс заслын өдөр сарын тэмдгийн хэмжээ бага байх юм уу, цус их гарахааргүй хөнгөн мэс засал бол сарын тэмдэгтэй үл хамааран хийлгэж болно. Гэвч ямар ч мэс заслыг сэтгэл санаа болон эрүүл мэндийн байдал сайн үедээ хийлгэх нь хамгийн чухал шүү.
#мэсзасал #бусан #солонгосэмнэлэг #мэсзаслынэмнэлэг
Editor_Luna