Мэдлэг
Гоо сайхны мэдээллийг нэг дороос
Мэдлэг
Доод зовхи өөх арилгуулсны дараа юуг анхаарах вэ?
Мэс засал| 김소정 | Бичсэн өдөр : 2024.01.24
Энэхүү мэс засал нь доод зовхины өөхлөлт ихссэнээр доод зовхи хэсгийн арьс бараан болсон хүмүүс хийлгэхэд тохиромжтой.
Тус мэс засал нь доод зовхины сормуусны дотор талаас лазераар арилгадаг мэс засал тул нүдэнд ил харагдах сорви байхгүй. Сорвигүй учраас мэс заслын дараа анхаарч гам барих зүйл бараг байхгүй юу? гэж асуух хүмүүс олон. Доод зовхи өөх арилгуулсны дараа анхаарах зүйл бий юу?
Энэхүү мэс заслыг хийлгэсний дараа 14 хоногийн турш толгойгоо доош нь гудайлгахгүй байхыг зөвлөдөг. Газарт унагасан зүйлээ авах гэж тонгойх, мөн тонгойж гуталаа үдэх зэрэгээс зайлсхийх хэрэгтэй. Толгойг гудайлгаж тонгойх нь нүдэнд цус ихээр хуримтлагдаж хөхрөлтийг улам ихэсгэдэг тул маш болгоомжтой байх хэрэгтэй.
Мөн мэс заслын дараа нүдэндээ хүрч нухалахгүй байх шаардлагатай. Тиймээс мэс заслаас хойш 14 хоног нүдээ будаж, линз зүүхийг хориглодог. Орой унтахдаа өндөр дэрэн дээр унтавал сайн.
Доод зовхины өөх арилгах мэс засал нь хөнгөн мэс засалдаа ордог хэдий ч гам барих тал тээл илзз анхаарах шаардлагатай мэс засал юм. Мэс заслын дараа гамаа сайн барьвал үр дүн илүү нэмэгдэнэ.
#бусанэмнэлэг #гоосайхныэмнэлэг #солонгосэмнэлэг #мэсзасал #доодзовхи
Editor_Luna