Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Нүүрний өөх хайлуулах мэс засал сорви үлдэхгүй юу?

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.07



Хэт хонхойсон шөвгөр нүүртэй байхаас өөрт тохирсон бага цэрэг булцгар байх нь хүнийг илүү оворгүй, зөөлөн төрхтэй харагдуулдаг. Гэхдээ мэдээж хэт их бандгар нүүртэй бол энэ нь эргээд комплекс болдог. Хацраараа их махлаг бол өөх хайлуулж соруулах мэс заслын тусламжтайгаар нүүрний хэлбэрээ зөв болгох боломжтой. Гэхдээ нүүрэндээ мэс засал хийлгэхээр сорви үлдэхвий гэж санаа зовинох хүмүүс олон. Нүүрний өөх хайлуулах мэс засал сорви үлдэхгүй юу?





Нүүрний өөх хайлуулах мэс засал нь лазер ашиглан хийгддэг тул сорви үлдэнэ гэж санаа зовох шаардлагагүй. Арьсны гадна талд мэс засал хийгдсэн гэмээр сорви огт үлдэхгүй бөгөөд арьс доошоо унжиж суларнэ гэсэн сөрөг нөлөө ч байхгүй. Нүүр хэсэгт ихэвчлэн бага хэмжээний л өөх байдаг тул өөх хайлуулах мэс заслаар маш гоё үр дүнд хүрдэг.





Гэхдээ зарим нүүрэндээ их өөхлөлттэй хүмүүсийн хувьд нэг удаагаар их хэмжээний өөх авахаар арьс суларч унжих бага зэрэг илрэх магадлал бий. Тиймээс арьс унжихаас сэргийлэн 6 сарын зайтай давтан өөр хайлуулж соруулах мэс засалд орохыг зөвлөж байна. Гэвч ихэнх тохиолдолд давтан орох шаардлага байдаггүй тул мэргэжлийн эмчээс зөвхөн өөрийн онцлогт тохирсон зөвлөгөө аваарай.


   Editor_Mia