Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Доод зовхио татуулахад л хэдэн насаар залуу харагддаг

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.19



Хөгшрөлт явагдахаар арьс чанга байдлаа алдан суларч унжиж эхэлдэг. Ялангуяа нимгэн арьстай нүд орчимд хамгийн түрүүд хөгшрөлт явагддаг. Унжсан зовхио татуулах төдийд л харьцангуй залуу харагдах үр дүнтэй. Цаг хугацааны эрхэнд унжиж, цүлхэнгтэй болсон нүдийг зовхи татах мэс заслаар сэргээх боломжтой.





Доод зовхи татах мэс засал нь суларсан зовхийг татаж, унжсан арьсыг авах мэс засал юм. Энэхүү мэс засалтай хамт доод доод зовхины цүлхэнг тараах хийлгэж болдог. Мөн бидний ярьж заншсанаар индиан үрчлээг ч хамт арилгах боломжтой.





Энэхүү мэс заслын дараа нүдээ нухах, толгойгоо доошоо гудайлгаж удаан суух, нүүрэндээ хүч өгч үрчийлгэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Нүүрээ их хөдөлгөж хүч өгөх нь мэс заслын шарх хөндөж, ангайх аюултай тул хориглох нь зүйтэй. Мэс заслын хөхрөлт хавдалт 14-21 хоног орчим болдог. Мэс заслын шарх аажимдаа аньж яваандаа бараг сорвигүй болж эдгэдэг. Гэвч хүн болгоны биеийн онцлог өөр тул эдгэрэлт тухайн хүний биеийн онцлогоосоо их хамааралтай байдаг.


   Editor_Luna