Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Зөвхөн нэг талын чих дэлдэн байсан ч засах боломжтой

Мэс засал 김소정 Бичсэн өдөр : 2023.08.23



Нүдэнд илт мэдэгдэхгүй ч хүний хос эрхтэн гэдэг угаасаа ав адилхан баайдаггүй. Гэвч эрс ондоо бол ямар ч хүн харсан анзаарагдана шүү дээ. Мөн зөвхөн нэг талын чих нь л дэлдэн байх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хоёр чих нь адилхан дэлдэн байснаас илүү их стрэссддэг. Тиймээс зөвхөн нэг чих нь дэлдэн бол, дэлдэн биш чихэндээ тохируулж засаж мэс засал хийлгэх боломжтой байдаг.





Дэлдэн чих засах мэс засал нь чихний дэлдэн хэсгийн мөгөөрсийг нийлүүлэн нугалаа үүсгэн засах мэс засал юм. Чихний ард талд зүсэлт хийсний дараа мөгөөрсийг нийлүүлэн чихний нугалаа хэлбэрийг бий болгож өгдөг. Дэлдэн чих нугалаатай болж хойш нугалагдсанаар хэлбэр илүү засагдаж гоё болдог. Уг мэс заслыг ерөнхий чихний хэлбэртэй дүйцүүлж хийгддэг бөгөөд мэс заслын дараа 2 хоногтоо 1 удаа буюу 9 хоног боолтонд ирж, сүүлийн өдрөө оёдол авдаг.





Дэлдэн чих засах мэс засал нь чихний арын мөгөөрсийг нугалаж нийлүүлэх аргаар хийгддэг тул, мөгөөрс эргээд тэнийх гээд байдаг тал бий. Ганцхан чих ч биш, хүний бие организм өөрөө анхны хэлбэртээ буцаж орох гээд байдаг талтай. Гэсэн хэдий ч мэс заслын өмнөх үелүүгээ бүр мөсөн шилжих биш бага зэрэг өмнөх төрхлүүгээ буцах шинжтэй байдаг гэж ойлгож болно. Мэдээж бүх хүмүүс тэгдэггүй ч, хэрэв эргээд дэлдийж байвал дахин мэс засалд орж засуулах боломжтой байдаг.


   Editor_Luna