Гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээ

Бид эхнээс нь дуустал тантай хамт байх болно

SIGNATURE 03

Бид эхнээс нь дуустал тантай хамт

01

Мэргэжлийн өндөр түвшинд орчуулга хийж үйлчилнэ

- Солонгост ирэхээс өмнө зөвлөгөө өгөх, ирсэний дараа мэс засал болон эмчилгээ дуусах хүртэл зөвлөх орчуулагч тантай хамт байх болно.
- Мэс заслын дараах үйлчилгээ, зөвлөгөөг орчуулагч хариуцан ажиллана.
- Мэргэжлийн өндөр түвшинд таны эмчилгээний явцыг илүү дөхөм болгоход тусална.

02

Мэс заслаас гадуурх үйлчилгээ

- Зочид буудлын захиалга, онгоцны буудлаас тосох зэрэгт эмнэлгийн тусгай орчуулагч танд туслах болно.
- Мэс засал, эмчилгээний үед зочид буудал, аялал, хоолны газар, дэлгүүрүүдийн мэдээллээр хангах болно.
- Хариуцсан зөвлөх орчуулагч таны аялалд бэлдэхэд туслах болно.

03

Эмчилгээний явцад үргэлж хамт

- Мэс заслын дараа эмчийн жорыг эмийн сангаас авахад туслах.
- Мэс заслын дараа халуун зутан шөлөөр үйлчлэх.
- Эмчилгээний явцад толгой угаах үйлчилгээнд цаг авах.
- Бид танд хэрэгтэй бүх зүйлд туслах болно. Хэзээ ч хамаагүй бидэнд хандаарай.
- Эмчилгээний явцад үйлчлүүлж болохуйц арьс арчилгаа, массажны талаарх тодорхой мэдээлэл өгөх.

04

Нутаг буцсаны дараа ч зөвлөгөө өгнө

- Мэс заслын дараа сонирхсон зүйлээ хариуцсан орчуулагчаар дамжуулан асуух боломжтой. Бид танд хурдан шуурхай хариу илгээх болно.
- Гадаад иргэдэд зориулан онлайнаар зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн.
- Та хэзээ ч хамаагүй бидэнд хандаарай. Монгол орчуулагч танд эмчийн цаг авч өгнө.
- Өөр бусад мэс засал, эмчилгээний талаар ч мөн адил хүссэн үедээ асууж, тодруулах боломжтой.

* Шинэчилсэн : 2021.11.25