Мэдээ мэдээлэл

SHE’S танилцуулж байна

Мэдээ мэдээлэл

She's-д арьсны тарилгууд яагаад их байдаг вэ?

에디터 김소정 Шинэчилсэн : 2023.05.23



She's эмнэлэг нь арьс татах мэс заслын мэргэжлийн эмнэлэг юм. Эмнэлэгт ирэн үйлчлүүдэгчдийн тооноос үзвэл дийлэнх нь хөгшрөлтийн эсрэг үйлчмлгээ авдаг.


Гэхдээ интэрнэт дээрх эмнэлгийн мэдээллээс харвал лазер эмчилгээ, арьс арчилгааны талаарх мэдээллийг илүү олж харна. Тиймдээ ч хүмүүс ингэж асуух нь элбэг байдаг.





Гоо сайхан мэс заслын эмнэлэг байж яагаад арьс арчилгаа, тарилганы талаар мэдээлэл их байдаг юм бэ? Арьс арчилгаа тарилгаар дагнасан эмнэлэг юм уу?


Манай эмнэлгээр анх удаа үйлчлүүлж буй хүмүүсдээ мэдээлэл болгох үүднээс ерөнхий гол мэс засал болон арьс арчилгааны үйлчилгээ их хийх болсон шалтгааныг танилцуулах нь зүйтэй байх.





Манай эмнэлгийн хувьд арьс арчилгааны тарилга болон массажыг анх үйл ажиллагаа явуулж ирсэн цагаас хийж ирсэн. Эмнэлэг анх нээгдсэн цагаас эхлэн арьс арчилгаа явуулах болсон шалтгаан нь нэг удаа мэс засалд ороод зогсохгүй байнга үйлчлүүлэлдэг болгох зорилготойгоор нэвтрүүлж байсан. Гоо сайхны мэс заслын эмнэлэг гээд дан ганц мэс засал хийж ирсэн бол одоогийх шиг их үйлчлүүлэгчтэй болохгүй байсан байх.


Анх үүд хаалгаа нээсэн цагаас эхлээд хамт байсан арьс арчилгааны ачаар манай эмнэлгээр дахин үйлчлүүлдэг хүмүүс маш олон байдаг.






Арьс арчилгааны тарилга болон массажны үйлчлүүлэгчдийнхээ тав тухад зориулсан тусгай өрөө. Энэ бүх үйлчилгээ маань одоогийн гадаад үйлчлүүлэгч татах үндэс суурь болсон юм. 2008 оноос эхлэн япон үйлчлүүлэгч лазер эмчилгээ хийлгэх болсон.


Япон үйлчлүүлэгч хүлээн аваад 15жил өнгөрчээ. Одоо бол байнгын үйлчлүүлдэг япон үйлчлүүлэгчид, мөн тэдгээр хүмүүс маань голчлон хөгшрөлтийн эсрэг мэс засал ч их хийлгэдэг. Монгол, Орос, Хятад, Ветьнам ч мөн адил их хийлгэдэг болсон.





Үйлчлүүлүүлэгчдийнхээ тав тухад зориулж эхлүүлсэн арьс арчилгаа гадаад үйлчлүүлэгч татах эхлэл болжээ. Одоо She's эмнэлэг дэлхийн олон орны хүмүүс үйлчлүүлдэг арьс татах мэс заслаар мэргэшсэн эмнэлэг болсон билээ. Мөн Пусан хотод ирсэн бол заавал ороод гарах тийм эмнэлэг гэж хэлмээр байна. Баярлалаа.