Мэдлэг

Гоо сайхны мэдээллийг нэг дороос

Мэдлэг

Дэлдэн чих засуулж өөртөө итгэх итгэлээ олж аваарай

Мэс засал 이제이 Бичсэн өдөр : 2025.01.17



Энэхүү мэс засал нь чихний дэлдэнг багасгах мэс засал юм. Чихний хойд хэсэгт зүсэлт хийж, мөгөөрсөнд нугалам үүсгэж, төрлөхийн мэт хэлбэрийг бий болгоно. Ингэснээр чихний дэлбээ хойш нугалагдан чих зөв хэлбэртэй болно.





Мөгөөрс нь урьд байсан хэлбэрлүүгээ буцах шинжтэй байдагаас мэс засал хийлгэсний дараа бага зэрэг өөрчлөлт орох нь бий. Тийм ч учраас энэ талыг бодолцон мэс засал хийхдээ мөгөөрсийг өөрчлөлтөнд оруулахааргүй баттай холбон тогтоодог юм.


Мэс заслаас хойш 9хоногийн турш боолттой байх бөгөөд өнжөөд нэг удаа эмчилгээ хийлгэх болно. Сүүлийн өдөр утас авхуулсанаар эмчилгээ бүрэн дуусах болно.


Мэс засал хийлгэсэн хэсэгт ус хүргэж болохгүй үсээ угаахдаа анхаарах хэрэгтэй. Унтахдаа чихийг аль болох хөндөхгүй дарахгүй байх хэрэгтэй.




#She's гоо сайхны эмнэлэг #Бусан гоо сайханы эмнэлэг #Чихний гоо сайхан


   Editor_