Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Манай багт шинээр орсон маш мундаг Монгол охин

 

 

Нямаа маань Монгол хүн ч гэлээ Солонгосоор эх хэл шигээ сайн ярьдаг учраас анх Cолонгос редактороор ажилд орж байлаа.

 

 

Анх ажилд орсон цагаасаа авахуулаад маш олон үйл ажиллагаанд хамт оролцохоос гадна эмнэлгээс шинээр эхлүүлж буй чухал ажилуудад хүртэл бүгдэнд нь гар бие оролцсон юм. Нямаа маань шинэ ажилтан болохоор 'олон улсын том ажилуудад оролцох нь хүнд хэцүү биш байна уу?' гэж намайг асуух болгонд 'Зүгээрээ, мундаг сайн хийж чадахгүй ч гэсэн өөрийгөө сорьж үзмээр байна, би сайн хичээнэ ээ' гэж хэлдэг байсан юм.

 

 

Түүний энэ их зориг заримдаа намайг сандаргах үе байсан ч эргээд бодоход хий дэмий зовинож байснаа ойлгосон юм.

 

Нямаа маань ямар ч ажилд маш нухацтай хандаж, бүх анхаарлаа төвлөрүүлж нямбай хийж гүйцэтгэдэг. Хааяаа нэг зэмлүүлэх үедээ огтхон ч бууж өгөлгүй 'шинээр ингээд засчихлаа та дахиад нэг шалгаад өгөөч' хэмээн инээмсэглээд хийсэн ажлаа бариад ирдэг тийм гэгээлэг бас их хүчирхэг эмэгтэй. Тиймээс ч маш хурдацтайгаар өсөн дэвжиж байгаа гэж би боддог. Их хичээнгүйлэн ажиллаж буй түүнийг харахад их сайхан байдаг юм. Эргэн тойрныхоо хүмүүсдээ хүртэл сайхан энерги бэлэглэж гэрэлтүүлж чаддаг маш цовоо сэргэлэн, цоглог зантай шүү. Нямаагаар дамжуулан цовоо сэргэлэн, өөдрөг зан ямар чухал вэ гэдгийг мэдэрж, ойлгож явна даа.

 

Нөгөө талаар бол миний бодолоор хэтэрхий богино хугацаанд хурдацтай өсөх амжилтаас илүү, Нямаа маань эмнэлгийн зөвлөх орчуулагч, редактор хүнийхээ хувьд өөрийн ажил мэргэжилдээ хайртай байж, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олныхоо багын ажиллагаагаар дамжуулан аз жаргалд суралцаж, мэдрэх нь илүү чухал гэж бодож байна. Үүнд нь миний бие маш сайн туслан ажиллах болно. Яг л байгаль дээрх хүний гар хүрээгүй тийм үнэт эрдэнэ шиг энэ охиныг жинхэнэ үнэт чулуу мэт гялалзах тэр өдрийг тэсэн ядан хүлээж сууна.

 

 

Та бүхэн ч гэсэн цаашдаа She's гоо сайхны эмнэлгийн маань шинэхэн редактор, зөвлөх орчуулагч Нямаатай минь хамт байгаарай. Баярлалаа.

 

 

   Editor_Amy

* Шинэчилсэн : 2021.11.13