Эссэ
Сонирхолтой мэдээ мэдээлэл
Эссэ
Бид өөрсдийгөө батлаж чадлаа
Бид саяхан татварын шалгалтандаа ороод дууссан. Татварын хяналт шалгалт гэж бүхий л албан байгуулгын түгшүүрийг бий болгодог зүйлүүдийг нэгд яалтачгүй багтдаг. 10 цагийн үед нилээн хэдэн хүмүүс эмнэлэгт орж ирэв. Уур амьсгал нэг л биш байлаа. Та цаг авсан уу? гэж асуухад, бид нар цаг авж ирдэг хүмүүс биш гэж зандрангуй хариуллаа. За ингээд л татварын хяналт, шалгалт эхлэх нь тэр.
Нилээн сандарч байлаа. Гэхдээ татварын байцаагч нар ирээд 1цаг болоогүй байхад л бид бүхий л татварын мэдээллээ ил болгочихсон бас дээрээс нь үйлчилүүлэгчдийн цаг авсан байдал болон эмнэлгийн карт зэргийг тулган харуулав. Дээрээс нь эмнэлгийн дансны орсон гарсан хуулгаа ч үзүүлээд маш шудрага нээлттэй байхыг хараад байцаагчид эсрэгээрээ гайхацгаасан гэж билээ.
Гэвч татварын байцаагчид тийм ч амархан бидэнд итгэхгүй байлаа. Яагаад гэвэл ингэж үнэнчээр бүх данс тооцоогоо ил болгоод байдаг газар ховорхон учраас битүүхэндээ үл итгэсэн нь надад ч ажиглагдаж байв. Дээрээс нь өдөрт хэд хэдэн удаа нэрээ дуудуулан шалгуулах үнэхээр сандрам түгшүүртэй мэдрэмж юм билээ.
Татварын хяналт шалгалт үргэлжилсээр нилээн удлаа. Тэгээд би шийдсэн юм, татварын хяналт хийлгэж шалгуулж буй энэ цаг хугацааг хэцүү, хүнд зүйл мэтээр бодох биш, өөрсдийгөө хэр шудрага болохыг батлах цаг гэж бодохоор шийдлээ. Бидэнтэй хамт ажилладаг ажилчид маань ч надтай адилхан бодолтой байсан юм. Ажиляид маань ч надтай адил бодолтой байгааг харахад бид аль хэдийнэ She's гэдэг нэгэн айлын гишүүд болсон нь харагдав.
Бид үргэлж ингэж хэлсээр ирсэн. "Манай эмнэлэг орлогын мэдүүлэгээ бүгдийг нь нуулгүй мэдүүлдэг. Мөн төлбөрөө ямар ч хэлбэрээр төлсөн ижил үнээр үйлчилдэг. Бэлэн мөнгө эсвэл картаар хийлээ гээд үнэ яг л нэг ижил, мөн гадаад дотоод гээд үнээ өөрчилдөггүй мөн л ижил үнээр үйлчилдэг "
Гэвч бид мянга ингэж хэлээд мэдээж ямарч нэмэргүй. Улсын татварын газар бидний үгэнд итгэхгүй. Тэд зөвхөн бичиг баримтанд л итгэдэг улсууд.
Ингээд эцсийн дүндээ үнэн ялна гэдэг шиг бид өөрсдийхөө хэлсэн үгэнд эзэн байж өөрсдийгөө батлаж чадсан. Шилэн данс, шудрага татварын мэдүүлэг энэ бүхэн байцаагч нарт ч ажлаа хийхэд нь амар байсан байх. Саяхан л шалгуулж байсан санагдах юм бүх зүйлд талархсан, олон зүйл сурсан мөч болж ард үлджээ.
Манай эмнэлгийг маш сайн хянаж, шалгаж ажилласан татварын байцаагч нарт баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа ч үлгэр жишээ татвар төлөгч байх болно оо.
Манай эмнэлгийн ил тод менежментийн талаарх мэдээлэлтэй энд дарж танилцаарай
Editor_mane
* Шинэчилсэн : 2024.05.17