Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Байнгын үйлчлүүлэгчийн сэтгэгдэл "Хоёр дахь аав"



Бидэнд ирсэн нэгэн сайхан сэтгэгдэл

Зөвхөн бид л уншаад өнгөрөх нь дэндүү хайран санагдсан тул та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм. Манай эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч "Natural beauty"-н бидэнд илгээсэн сэтгэгдэл.

 

 

"Ким захирал бол миний анхны гоо сайхны мэс заслыг хийж өгсөн эмч юм. Ахлах сургуульд байхдаа гадаад төрхнөөсөө болоод хамгийн сайн найздаа мөн ч их шоолуулдаг байж билээ. Үүнээс хойш маш их эмзэг болж гадаад төрхнөөсөө ичиж, сэтгэлээр унах улам нэмэгдэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт буурсан юм. Гадуур хүмүүстэй харьцахдаа сайхан аашилж, гэртээ ирээд гэр бүлийнхэндээ л хамаг уураа гаргадаг байсансан.

 

11 дүгээр ангид ордог жил амралтаараа 1 сар ажил хийгээд олсон 400,000 воноо бариад Ким (She's эмнэлгийн)захирал дээр очоод анх удаагаа давхраа оёуулах зөвлөгөө авж байсан юм.

 

Сургуулийн амралт болгоноор ангиас зоолттой 3~4 хүүхэд давхраа хийлгэчихсэн ирдэг байсан. Би ч гэсэн битүүхэндээ хийлгэхийг хүсдэг байсан ч, тэр үед хэцүүхэн амьдардаг байсан болохоор хагалгааны мөнгөө цуглуулах зорилготой ажил хийж олсон 400,000воноо "За за ер нь энэ мөнгөө зүгээр аав ээждээ өгчихдөг юм билүү?" гэж мөн ч их бодсон доо.

 

 

 

 

 

Удаан бодсоны эцэст гоо сайхны мэс засалдаа орохоор зориг шулуудсан чинь зөвлөгөө дуусахын алдад мэс заслийн үнэ 400,000 вон биш 500,000 вон байсныг сая л ойлгов. Тэр үед мөнгө дутаад мэс засалд орж чадахгүй нь гэж бодохын төдийд л өөрийн эрхгүй нулимс асгарчихсан.

 

Тухайн үед насанд хүрээгүй, дээрээс нь тарчигхан амьдралтай ахлах ангийн сурагч миний хувьд 100,000 вон бол маш их мөнгө байсан юм. Яг 400,000 вон л бэлдээд ирчихсэн намайг хараад захирал 400,000 воноор хагалгаа хийж өгч байж билээ. Түүнээс хойш би насанд хүрсэн хойноо захирал дээр хэд хэдэн хагалгаанд орсон. Дух, хамар, нүдний урагшаа, арагшаа сэтэлгээ...

 

Миний бодлоор Ким захирал ерөнхий нүүрний зохицол, өөрийн юм шиг дүр төрхийг эрхэмлэдэг юм шиг санагдсан. Одоо байгаа миний төрх алдартан эсвэл хүүхэлдэй шиг хөөрхөн биш ч байгалиас заяасан төрөлхийн ийм үзэсгэлэнтэй юм шиг дүр эсгэж, гадаад төрхөндөө маш их сэтгэл хангалуун амьдарч байгаа. Гоо сайхны хагалгааны дараа өөртөө итгэлгүй байсан зан чанар маань өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөж, их л сайхан ааштай болчихсон.

 

 

Тийм болохоор би эргэн тойрны найз нөхөд маань гоо сайхны мэс заслын талаар ярихаар Ким Кёнг Ху захиралыг намайг шинээр төрүүлсэн хоёр дахь аав минь гэж хэлдэг юм. Ямартай ч би цаашдаа гоо сайхны мэс засал хийлгэх бол огтхон ч эргэлзээгүйгээр шударга, зөөлөн сэтгэлтэй, энэрэнгүй Ким Кёнг Ху захирал дээр зөвлөгөө авахаар очно."

 

 

 

 

 

Ийм гайхалтай сэтгэгдэл бичсэн "Natural beauty"-дээ маш их баярлалаа. Манай эмнэлэгт танилынхаа зөвлсөнөөр ирж үйлчлүүлдэг хүмүүс их байдаг нь "Natural beauty" таны ач, хувь нэмэр их гэж бодож байна. Энэ сэтгэгдлийг уншаад бид маш их баяртай байсан. Ялангуяа хоёр дахь аав Ким Кёнг Ху-д үнэхээр их таалагдсан. Хэзээ ч хамаагүй урьдынх шигээ сэтгэлд ойрхон байж тухтай үйлчлүүлэхэд тань манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бид таны хоёр дахь аав, эгч, найз байх болно.

 

 

   Editor_Amy

* Шинэчилсэн : 2021.11.13