Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Гоо сайханд трэнд гэж байдаг уу?

 

Трэнд гэж яг юу вэ?

 

Трэнд дотроо жинхэнэ бас хуурамч гэж хоёр ангилагддаг. 'Ийм стайл сүүлийн үед их моодонд орж байгаа', 'Ийм өнгө одоо трэнд болно', 'Энэ их хотын стайл' гэж рекламдах газрууд олон. Энэ нь өөрөө нэгэн шинэ төрлийн маркетинг юм.

 

Хувцасны загвар, гэрийн тохижилт, тавилга, үсний засалт зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй трэнд дагаж байж өөртөө итгэх итгэлийг олж авах нь цөөнгүй.

 

 

 

 

 

Хүмүүс олон төрлийн мэдээллийн хэрэгсэл, маркетинг болон найз нөхдийнхөө үгэнд чих зөөлөн ханддаг. Энэ дундаас хуурамч тренд нэг их сөрөг нөлөө үзүүлээд байх нь ховор. 

 

 

Харин заавал болгоомжлох тренд гэж бий. Хэтрхий аюултай болохоор тэр. Трэнд дагах аюултай байлаа гээд юу л шалив гэж бодож магадгүй. Хамгийн аюултай нь гоо сайхны мэс заслын трэнд юм.

 

 

Өөрийнхөө нүүрээ трендэд тааруулна гэдэг угтаа таарамжгүй зүйл. Мэдээж илүү үзэсгэлэнтэй, залуу, гоё болохыг хүсэх нь хүний төрлхийн онцлог учраас энэ нь муу зүйл биш.

 

 

 

 

 

 

Гэвч хамгийн чухал нь гоо сайхны мэс заслыг тренд дагаж хийлгэх нь маш буруу бөгөөд аюултай. Сүүлийн үед хүмүүсийн их хийлгэдэг болсон мэс засал, эсвэл солонгос оддууд энийг их хийлгэдэг гэх мэт маркетингийн аргуудад хэт итгэх нь дэмий.

 

 

Ямар ч зүйлд хэт их хуйлар ч дурлалгүй дундыг барих чухал. Богино хугацаанд шийдвэр гаргалгүйгээр маш сайн нухацтай бодож, олон эмнэлэгээр явж зөвлөгөө авсаны дараа таны хүсэл сонирхолд нийцсэн чадварлаг эмчтэй тийм эмнэлэг сонгох хэрэгтэй.

 

Гоо сайханд тренд байдаг гэдэг үгийг үл хайхран, зөвхөн таны онцлогт тохирсон аюулгүй газрыг сонгон үйлчлүүлэх нь л хамгийн чухал гэдгийг битгий мартаарай.

 

 

   Editor_mane

* Шинэчилсэн : 2022.03.19